Зааварчилгаа Нэвтрэх
Буцах

Үйлчилгээний нөхцөл

Шинэчлэгдсэн: 2025 оны 08 сарын 02

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Squaryx-ийн үзүүлж буй цэнэглэлтийн үйлчилгээтэй холбоотой бүх үйл ажиллагаанд хамаарах ба үйлчилгээг ашигласнаар та дараах нөхцлүүдийг бүрэн дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрч байгаад тооцогдоно.

1. Ерөнхий заалт

  • Squaryx нь сонгогдсон тоглоомуудын дотоод валют болон нэмэлт эрхүүдийг хэрэглэгчдэд худалдаалах үйлчилгээг үзүүлнэ.
  • Захиалга амжилттай төлөгдсөн даруйд захиалга автоматаар хийгдэнэ.
  • Squaryx нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн захиалга боловсруулах, хэрэглэгчийг баталгаажуулахад ашиглах ба мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй.
  • Squaryx нь гэнэтийн нөхцөл байдалд үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох эрхтэй.
  • Squaryx нь үйлчилгээндээ ямар нэгэн өөрчлөлт, шинэчлэлтийг оруулсан үед хэрэглэгчдэд цаг алдалгүй мэдээлэх үүрэгтэй.
  • Уг нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргэсний дараагаар хэрэглэгч үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглаж байгаа бол тухайн өөрчлөлтүүдтэй санал нийлэн дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрч буйд тооцно.
  • Хэрэглэгч үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулах аливаа үйлдлийг хийх, санаачлах, зохион байгуулахыг хориглоно.

2. Хэрэглэгчийн үүрэг

  • Хэрэглэгч өөрийн болон тоглоомын мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.
  • Хэрэглэгчийн хаягаас хийгдсэн аливаа үйлдлийг хэрэглэгч өөрөө хийж буйгаар тооцно.
  • Хэрэглэгч нь хэрэв үйлчилгээнд гуравдагч талын системээс шалтгаалсан асуудал үүсэхэд Squaryx түүнтэй хамааралгүй мөн хариуцлага хүлээхгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

3. Төлбөр тооцоо

  • Хэрэглэгч хэтэвчээ цэнэглэхдээ өгөгдсөн банкны данс руу шилжүүлэг хийнэ.
  • Хэрэглэгч банкны шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга хэсэгт зөвхөн хүчинтэй хэтэвчийн дугаарыг оруулна.
  • Хэтэвчийн цэнэглэлт нь банкны гүйлгээний мэдээллийг дотоод систем хүлээж авсан даруйд доорх нөхцөлтэйгөөр хийгдэнэ:
    • Хүлээн авагч банк гүйлгээг амжилттай боловсруулсан байна.
    • Банкны гүйлгээний утга нь хүчин төгөлдөр, зөв хэтэвчийн дугаар байна.

4. Буцаан олголт

  • Хэрэв хэрэглэгч гүйлгээний утгыг буруу эсвэл тодорхойгүй илгээсэн бол уг мөнгөн дүнг гүйлгээ хийсэн данс руу зохих суутгал хийн буцаан олгоно.
  • Буцаан олголт дараах журмын дагуу хийгдэнэ:
    • Хэрэв гүйлгээ хийгдсэн банк нь Голомт банк, Хаан банк, Монпэй бол нийт үнийн дүнгээс 150 төгрөгийг суутгана.
    • Бусад банк болон системүүдийн хувьд нийт үнийн дүнгээс 300 төгрөгийг суутгана.
  • Squaryx нь нэгэнт амжилттай хийгдсэн захиалгын төлвийг өөрчлөх боломжгүй тул үүнд буцаан олголт гүйцэтгэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.